Бидний тухай

2017-05-27 09:17:19


“Оомото Монгол Төв” нь Японд төвтэй шинто шашны Оомото байгууллагын сургаал номлолыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүний зөв аж төрөх ёсон, хойд насны буян нүглийн зааг зэрэг бид бүхний амьдралд өдөр тутам тулгардаг бэрхшээлт асуудлыг шийдэх хамгийн зөв аргыг олоход туслах зорилготойгоор байгуулагдсан билээ.    

“Оомото Монгол Төв” нь 2010 оны 11 дугаар сарын 11-ны өдөр албан ёсоор шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан бөгөөд одоог хүртэл нийгэмд чиглэсэн сайн дурын үйл хэрэг, хүүхэд багачуудын хүн төлөвшилт, байгаль экологийн асуудал, эмзэг бүлгийн хөгжлийн хөтөлбөрүүд зэрэг үйл хэргийг өрнүүлж байна. 

Монгол оронд олон шашин хийгээд шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа, тэдгээрийн дотроос Японы уламжлалт шинто шашныг таниулан, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг эхлүүлж буйдаа таатай байна.

Оомото сургаалийг сонсож хувь хүн өөрийн амьдралд хэрэгтэй олон зүйлийн талаар сурч, өөрийгөө зөвөөр хөгжүүлээсэй гэсэн чин зорилгыг эрхэмлэж буй.

 

Оомото Монгол Төв