22. Дандаа осол гардаг газарт ад шүглэсэн гэж ярьдаг. Энэ үнэн үү? Үнэн бол хэрхэн яаж сэргийлэх вэ?

2017-06-11

Гэнэтийн ослын улмаас нас барсан зарим хүний сүнс өөрийнхөө үхсэнийг үл анзаарах тул Сүнсний ертөнц тийш явалгүй,Энэ ертөнцтөй ойролцоо боловч хагас хоосон ба хагас бодит чанарын завсрын ертөнцөд эргэлдэн оршдог. Түүнчлэн энэ ертөнцөд сэтгэл санааны хувьд хүчтэй хоргодох учир шалтгаантай хүмүүн таалал төгссөний дараа түүний сүнс нь дээрхтэй ижил төстөй ертөнцөд оршдог гэж үздэг. Иймээс эдгээр сүнснүүд бусдийг өөрийн найз нөхөр болгохыг хүсэж осол эндлийн учир шалтгааныг үүсгэх тохиолдол байдаг.

Энэ мэт муу зүйл шүглэсэн газарт Сүнс тайтгаруулах ёслолыг дэг жаягын дагуу үйлдэж, тэдгээрийг дараагийн явах ёстой газарт нь замчлахыг бурханаас гуйж залбирах нь хамгийн чухал байдаг.