7.Ямар хүн тэнгэрийн орон өөд өгсөх боломжтой вэ?

2017-06-11

Эх дэлхийд аж төрж байх хугацаандаа өөрийн сүнсийг нээн олж түүнийг хэрхэн зөв залж чиглүүлсэнээс хамааран түүний очих газар шийдэгддэг. Хайр болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг голч болгон өөрийгөө умартан бусдын төлөө гэх сэтгэлээр амьдарсан хэн боловч илүү дээд тэнгэр өөд явах болно. Үүнд тухайн хүмүүний урьдах амьдралын нэр төр, хөрөнгө зоорь, тухайн нийгэмд эзлэж байсан байр суурь аль нь ч үл хамаарна.

Иймээс эх дэлхийд аж төрөх хугацаандаа хүмүүн нь дээд, доод ямарч зиндаанд тавигдсан байхаас үл хамааран гагцхүү бурханд талархан бусдад халуун дулаан сэтгэлээр хандаж, өөрийн сүнс болоод дотоод ертөнцөө зөв залан удирдаж амьдарваас тэнгэрийн оронд залрах учиртай.