6.Тэнгэрийн орны хүн болоод Тэнгэрийн элч хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

2017-06-11

Тэнгэрийн орны хүн нь тэнгэрийн оронд аж төрдөг бол Тэнгэрийн элч нь сүнсний оронд амьдардгаараа ялгаатай юм. Дээр дурьдсанчлан тэнгэрийн орны хүн нь өөрийн сүнсний байх ёстой шат дамжлага тэр хүрээндээ аж төрдөг бол тэнгэрийн элч нь их бурхнаас хүртсэн оюун ухаан болон мэдрэмжийнхээ тусламжтайгаар тэнгэрийн орны бүх шат дамжлага болон завсрын ертөнц, цаашлаад тамын ертөнц рүү ч очиж бурхны сургаалыг дамжуулах, тэнгэрийн орны хүний сүнсийг дээшлүүлэн шат ахиулах, завсрын ертөнцөд байх сүнснүүдэд замыг нь заах, түүнчлэн тамд унасан сүнсийг аврах гэх мэт үүргийг биелүүлдэг юм. Тэнгэрийн орны хүн нь Сүнсний орны хүнээр дамжуулан айлдсан бурханы ариун сургаалын хүчээр түүний дээр орших шинэ ертөнцийн тухай мэдэж авах ба ингэснээр өөрийн сүнсийг илүү өндөр түвшинд гарах боломж нээгдэнэ.

Сүнсний нэгдүгээр оронд харьяалагдах тэнгэрийн элч нар тамын гуравдугаар буюу хамгийн доод орон хүртэл зорчих эрхтэй бол сүнсний гуравдугаар оронд харьяалагдах тэнгэрийн элч нар тамын нэгдүгээр орноос цааш зорчих эрхгүй болно. Мөн тэнгэрийн орны хүн нь сүнсний орон руу зорчих эрхгүй байдаг.