Бурхан болоочийн хойчийн буяны төлөөх Хамтарсан Мөргөл

2018-09-05

2007 оноос АМДА (тусгайлан итгэмжлэгдсэн ашгийн бус үйл ажиллагаа эрхлэгч) байгууллагын санаачлагаар 1939 оны халх голын дайнд алтан амиа алдсан олон мянган цэрэг эрс, бурхан болооч олон түмний хойчийн буяны төлөөх “Энх тайвны хамтарсан мөргөл”-ийг жил бүр Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд АМДА, Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Оомото Монгол төв хамтран зохион байгуулдаг билээ.

2018 оны 09 сарын 02-ний өдөр АМДА байгууллага, Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Шинто шашны Оомото Монгол төв, хамтран бурхан болоочийн хойчийн буяны төлөөх, даян дэлхийн энх тайвны төлөөх “Энх тайвны хамтарсан мөргөл”-ийг үйлдлээ.