Дэлхийн холбооны үзэл баримтлалын бодит биелэлийн төлөө хамтдаа

2018-08-25

Монгол Зуны Аялал - 2018

Монголын хүүхэд багачууд, өрхийн орлого багатай иргэдийг дэмжих зорилгоор Япон улсын Айзэнкай нийгэмлэг болон Оомото төвийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Зуны Аялал”-ыг зохион байгуулдаг билээ. 2018 оны аялалд Японулсын Айзэнкай, Оомото байгууллагын салбар төвийн гишүүдээс бүрдсэн 24 хүний аялалын баг 8 сарын 17~22 өдрийн хооронд Монгол улсад хүрэлцэн ирж, Айзэнкай Монгол төв, Оомото Монгол төвийн гишүүдтэй уулзсан билээ. Аялалын хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын анхдагч “Дэлхийн холбооны үзэл баримтлал”-ын тунхгийг баталсан Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд айлчлан сумын үйл ажиллагаатай танилцав. Үүний дараагаар сумын ЕБС-д зочилон, ЕБС-н багш сурагчидтай уулзан, Япон хэлний танхимд Sony 50 инчийн ухаалаг зурагт болон япон хэлний сурах бичиг, бичгийн хэрэгслийг хандивллаа.  Мөн өнгөрөгч 2017 онд тус сумын иргэдийн санаачлагыг дэмжин Амда, Айзэнкай байгууллага санхүүжүүлсэн “Эх газрын чацаргана” төсөлтэй танилцан, сумын төлөөлөл ЕБС-н сурагчидтай хамтран мод тарьлаа.

Энэ удаагийн аялал “Монгол тал нутгийн япон цайны ёслол”, “Монголын нүүдэлчин аж ахуйтай танилцах”, “Монгол Японы уламжлалт урлагийн танилцуулга ” зэрэг олон сайхан онцлох үйл явдал өрнөсөн билээ. Мөн Оомото Монгол төвийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Түмэн-Өлзий агаарын бөмблөг хөөргөн аялалд оролцогчдыг угтан авсан билээ. Монгол зуны аялал 2018 -д оролцсон нийт гишүүд дэмжигчиддээ талархал дэвшүүлье.

Монгол Японы уламжлалт урлагийн үдэш

2018 оны 8 сарын 19 өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Соёлын төвд “Монгол Японы уламжлалт урлагийн үдэш” амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг нээж тус сумын засаг дарга Р.Намгилрагчаа мэндчилгээ дэвшүүлэв. Үүний дараагаар япон улсаас хүрэлцэн ирсэн Монгол зуны аялал 2018 -ийн оролцогчид японы уламжлалт урлагийн тоглолтыг толилуулав. Дараагаар нь Гучин-Ус сумын ЕБС -н сурагчид монголын уламжлалт урлагийн тоглолтыг сумын иргэд, зочидод толилуулав. Арга хэмжээний төгсгөлд сумын иргэд, зочид оролцогчид болох нийт 120 гаруй хүн хамтдаа “Хэрвээ сайхан амьдарч байвал” дууг монгол, япон хэлээр дуулж, “Мирокү” бүжгийг хамтдаа бүжиглэв.

Монгол зуны аялал 2018 -ийн ахлагч Мацүда Сатоко хаалтын мэндчилгээг дэвшүүлснээр уг арга хэмжээ өндөрлөв. “Монгол Японы уламжлалт урлагийн үдэш” арга хэмжээг тус сумын ЕБС-н ахлах ангийн сурагч Лундаа (монгол хэл) , Жаргалчимэг (япон хэл) нар монгол, япон хэлээр хөтөлсөн билээ.