Тэмдэглэлт өдрүүд

2017-06-06

Оомото шашины баяр ёслол, зан үйлийн тэмдэглэлт өдрүүд

Сэцүбүн тайсай баяр нь жил бүрийн 2-р сарын 3-ний өдөр Бай-Шёо-Эн буюу Монос ба Нарс модны цэцэрлэгт хүрээлэнд зохион явагддаг.

Мэйжи хааны он тооллын 25-р он буюу 1892 оны 2 сарийн 3-ний өдөр Хорвоо ертөнцийг бүтээгч их бурханы зарлигаар манай дэлхийн зүүн болоод хойд зүгийн чанх дунд 3000-н жилийн тэртээ залран буусан Күни-Токо-Тачи хэмээх нэртэй хамгаалагч бурхан Үши-Торано-Конжин хэмээх нэрээр энэ дэлхийд амар амгалан, энх тайвныг сахиулах үүрэгтэйгээр Дэгүчи Нао-ийн биед залран буусныг тэмдэглэн өнгөрүүлэх их баяр юм. Энэ өдөр дэлхий ертөнцийн энх тайван болоод хүн төрөлхтний аз жаргал,сансар огторгуйгаас эхлээд хүн бүр, айл өрх бүрийг ариусгах их ариусгалын ёсыг бүтэн шөнийн турш үйлддэг. Мөн энэ өдөр ургац арвин авахыг билэгдэн мөргөл үйлдэхийн зэрэгцээ хоёр дахь үеийн тэргүүн Дэгүчи Сүмико болон дөрөв дэхь үеийн тэргүүн Дэгүчи Киёко-н мэндэлсэн өдрийг хамтадгаж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дайкэссай шинжи (огторгуй ба эх дэлхийг ариусгах ёс) Хитогата Оохарай Гёожи (хүн тус бүрийг ариусгах ёс) : Оомото шашин нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн их ариусгал ёсыг хатуу дэг жаягын дагуу хийж гүйцэтгэсээр ирсэн билээ. Үндэсний уламжлалт гар аргаар хийсэн хүний дүрс бүхий зурагтай "Ваши" цаасан дээр тухайн хүний нэр хаягийг бичээд тэр хүнийг орлуулан ариусгадаг юм. Энэхүү баярт Япон улсын өнцөг булан бүрээс, мөн далайн чанадаас илгээгдэн ирсэн Хитогата дүрсийг Чёо-Сэй-Дэн буюу Түмэн наслахын өргөөнд олон зуун лам хуврагууд хүн тус бүрийн илгээсэн дүрсийг нэг бүрчлэн дуудан ариусгах ба дараа нь Аяабэ хотоор урсах Вачи голд Камигото уншлагыг уншингаа урсган гай барцадыг хөөн ариусгадаг ба энэхүү баярт олон мянган бишрэн шүтэгчид бүтэн шөнийн турш оролцож даган баясдаг билээ.

Мирокү тайсай буюу Майдар бурханы баяр.
5 сарын 5 өдөр

Шёова хааны он тооллын 3-н он буюу 1928 оны 3 сарын 3 өдөр их багш Дэгүчи Онисабүро 56 нас 7 сар хүрсэн тэр өдөр Майдар бурханы орноос энэ ертөнцийн энх тайван, амар амгаланг цогцлоох шинээр бошго хүлээн авсныг тэмдэглэн өнгөрүүлдэг баяр юм. Энэхүү баяр нь Оомото шашины хаврын улирлын хамгийн том баяр болон уламжлагдан тэмдэглэгдэн ирсэн түүхтэй.

Зүйсэй тайсай буюу Онисабүро гэгээнтний төрсөн өдрийн баяр
8 сарын 7 өдөр

Дэгүчи Онисабүро их багшийн мэндэлсэн өдрийн баяртай хамт Оомото шашины байгууллага хоёр дахь хэлмэгдүүллээс цагаатгагдсаны баярыг хамтатган тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Энэхүү баярын өмнөх өдөр буюу 8 сарын 6-ны шөнө Их бурхныг урин залж дэлхий ертөнцийн амар амгалан, хүн төрөлхтний аз жаргалын төлөөх мөргөлийг шинто шашины хуучны дэг жаягаар үйлддэг ба мөн энэ шөнө Оомото Үтамацүри буюу Оомото-ийн дууны баяр уламжлал болон зохиогддог юм. Мөн энэ шөнө бишрэн шүтэгчид Майдар бурхны болоод Хайр энэрэлийн бүжгийг олон нийтээр бүжин цэнгэдэг уламжлалтай билээ.

Оомото Кайсоо тайсай буюу Оомотог үндэслэгчийн их баяр

11 сарын эхний ням гариг 

Энэхүү өдөр Дэгүчи Нао их багшийн оомото шашиныг үндэслэн байгуулж нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө оруулсан буянт үйлсийг алдаршуулах, түүнийг магтан дуулсан баяр бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн их ургацын баярыг хамтатган тэмдэглэн ирсэн намрын улирлын хамгийн том баяр юм.