Дэлхийн холбооны үзэл баримтлалын бодит биелэлийн төлөө хамтдаа

2016-08-08

Монгол Зуны Аялал - 2016
Монголын хүүхэд багачууд, өрхийн орлого багатай иргэдийг дэмжих зорилгоор Япон улсын Айзэнкай нийгэмлэг, Оомото төвийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Зуны Аялал”-ийг жил бүр зохион байгуулдаг билээ. 2016 оны аялалд Япон улсын Айзэнкай нийгэмлэг, Оомото байгууллагын бүс нутгийн залуусаас бүрдсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй аялалын баг 08-р сарын 18-22 өдрийн хооронд Монгол улсад хүрэлцэн ирсэн билээ. Аялалын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн холбооны үзэл баримтлалыг дэмжиж, тунхаг гаргасан Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд айлчлан сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын санд уран зохиолын 100 ширхэг боть ном хандивлах, иргэн Мөнхцэцэгийн гэр бүлд 5 ханатай иж бүрэн гэрийг бэлэглэх, сумын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэндмод тарих зэрэг олон сайн үйлийг өрнүүлсэн билээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.