Оомото Монгол Төв үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой

2016-03-10

Оомото Монгол Төв нь 2011 оны 03 сарын 19-ний өдөр Шинто шашны Оомото байгууллагын салбар төв болон байгуулагдсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл залуу үеийн боловсрол, байгаль экологийн асуудал, эмзэг бүлгийн хөгжлийн хөтөлбөрүүд зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг өрнүүлсээр байна.
2016 оны 03 сарын 19-ний өдөр тус төвийн 5 жилийн ойн мөргөл болсон бөгөөд мөргөлийн үеэр Оомото Монгол Төвийн тэргүүн Б.Анхбаяр хэлсэн мэндчилгээндээ “Энэ 5 жил бол та бидний хувьд олон олон ажлыг хийж гүйцэтгэсэн он жилүүд байлаа. Тухай бүрт нь манай төвийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн та бүхэндээ юуны түрүүнд баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн Япон төвийн төлөөлөгч Оницүка, Оомото байгууллагын тэргүүн Дэгүчи Күрэнай болон бусад хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье. Өнөөдөр бид нар 5 жилийн ажилаа дүгнэж, цаашид юуг хийх ёстой вэ гэдгээ дахин нэг сайн бодох хэрэгтэй ”...гэж гишүүддээ хандан уриалсан юм. Мөргөлийн дараагаар төвийн гишүүд хамтдаа “Айзэн Дуу-ОРО” дууг дуулан, жил бүр зохиогддог “Айзэн Дуу” 22 дахь удаагийн арга хэмжээнд зориулсан ээлжит дүрс бичлэгийг амжилттай хийлээ. Энэхүү дүрс бичлэг нь 05 сарын 05-ний өдөр болдог “Мирокү Тайсай - Майдар бурханы баярын” үеэр Япон болоод Олон улсын сүсэгтэн олон, зочид төлөөлөгчдөд хүрдэг билээ. Энэ удаагийн “Айзэн Дуу” арга хэмжээнд идэвхитэй оролцсон нийт хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье.
Оомотог үндэслэгч Дэгүчи Нао
Оомото Монгол төвөөс эрхлэн гаргаж буй шинэ номыг танилцуулж байна. Оомотог үндэслэгч Дэгүчи Нао-ийн намтар номыг англи хэлнээс Ж.Лхагвадэмчигийн орчуулснаар уншигч таны гарт хүргэхэд бэлэн боллоо.

Та бүхэн таалан соёрхоно уу