Оомотогийн тухай


Ертөнцийг ерөнхийд нь Дээд тэнгэрийн ертөнц, Дунд ертөнц, Тамын ертөнц гэж гурван хэсэгт хувааж үздэг. Дээд ертөнц болоод Тамын ертөнц нь дотроо нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэсэн шаталбар ангилалтай байдаг. Цаашлаад тэдгээр ангилалууд нь тус бүрдээ дахиад 30-н шаталбартай байх бөгөөд жишээлбэл дээд ертөнц гэхэд л нийт 180-н шат дамжлагатай байх юм. Гэвч энэ нь ерөнхий баримжаа төдий бөгөөд үнэн хэрэгтээ хязгааргүй олон шаталбартай гэж үздэг.

Цаашлаад дээд ертөнц нь дотроо Диваажин ба Сүнсний ертөнц гэсэн харилцан адилгүй хоёр өөр ертөнцөөс бүрддэг.

Дунд ертөнц болох энэ дэлхийд амьдарч байх хугацаандаа бурхны сургаалыг ойлгон ухамсарлаж,түүнийг хайрлан дээдлэж, итгэн сүслэж, зөв амьдралаар амьдарсан хүмүүн таалал төгссөний дараа тэнгэрийн хүмүүн болон шат ахин залрах ертөнцийг хэлнэ.Тэнгэрийн хүмүүн нь бурхны ивээл дор газар тариалан,аж үйлдвэр,худалдаа арилжаа зэрэг өөрт оногдсон ажил үйлээ эрхлэн амьдарна. Диваажинд сүнсний ижил шаталбарт яваа хүмүүс нэгдэн хэсэг хэсгээрээ аж төрөн суух бөлгөө. Тэнгэрийн хүмүүн нь өөрийн бүлгийн болоод ижил зиндааны бүлэг нэгдлийнхэнтэй харилцаатай байх боловч өөрсдийн тухайн түвшнээс дээд буюу доод түвшний хүмүүстэй харилцах боломжгүй байдаг.

Дээд ертөнц өөд дэвшин төрөх болзлын эсрэг үйл хийж, бурхны сургаалд харшлах амьдралаар амьдарсан хүмүүн өөрийн муугаас болж нүгэлдээ дийлдэн унадаг доод ертөнцийг Тамын ертөнц гэнэ. Дээд ертөнцийг бурхны гэрэл гэгээ цацарсан гэрэлт ертөнц хэмээн төсөөлвөөс тамын ертөнц нь түүний эсрэг мөнхийн түнэр харанхуй ноёлсон ертөнц гэж хэлж болох бизээ.
Тамын ертөнц нь Нэно күни ба Соконо күни гэдэг хоёр хэсгээс бүрдэх ба Нэно күни ертөнцөд голдуу худал хэлдэг хүмүүс очих бөгөөд, Соконо күни ертөнц нь шуналтнуудын очдог газар юм.

Завсрын ертөнц гэдэг нь сүнсний бясалгал үйлдэх газар хэмээн үздэг. Энэ ертөнц дээр бясалгал үйлдэж дууссаны дараа тэнгэрийн оронд дэвшин төрөх, эс бөгөөс энэ ертөнцдөө эргэн төрдөг. Заримдаа өөрөөсөө болж тамын ертөнц рүү унах сүнс ч бас байдаг.

Энэ ертөнцөд амьдарч байх хугацаандаа Оомото шашины ухуулан таниулагч байсан, мөн зөвхөн Оомото шашинаар үл хязгаарлагдан бурхны үйл хэргийн төлөө, хорвоо ертөнцийн сайн сайхны төлөө, хүмүүний аз жаргалын төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан хэн боловч таалал төгссөнийхөө дараа нэг шат ахиж бурхны ариун үйлсэд хүчин зүтгэх тэр ертөнцийг сүнсний ертөнц гэнэ.

Тэнгэрийн орны хүн нь тэнгэрийн оронд аж төрдөг бол Тэнгэрийн элч нь сүнсний оронд амьдардгаараа ялгаатай юм. Дээр дурьдсанчлан тэнгэрийн орны хүн нь өөрийн сүнсний байх ёстой шат дамжлага тэр хүрээндээ аж төрдөг бол тэнгэрийн элч нь их бурхнаас хүртсэн оюун ухаан болон мэдрэмжийнхээ тусламжтайгаар тэнгэрийн орны бүх шат дамжлага болон завсрын ертөнц, цаашлаад тамын ертөнц рүү ч очиж бурхны сургаалыг дамжуулах, тэнгэрийн орны хүний сүнсийг дээшлүүлэн шат ахиулах, завсрын ертөнцөд байх сүнснүүдэд замыг нь заах, түүнчлэн тамд унасан сүнсийг аврах гэх мэт үүргийг биелүүлдэг юм.Тэнгэрийн орны хүн нь Сүнсний орны хүнээр дамжуулан айлдсан бурханы ариун сургаалын хүчээр түүний дээр орших шинэ ертөнцийн тухай мэдэж авах ба ингэснээр өөрийн сүнсийг илүү өндөр түвшинд гарах боломж нээгдэнэ.

Сүнсний нэгдүгээр оронд харьяалагдах тэнгэрийн элч нар тамын гуравдугаар буюу хамгийн доод орон хүртэл зорчих эрхтэй бол сүнсний гуравдугаар оронд харьяалагдах тэнгэрийн элч нар тамын нэгдүгээр орноос цааш зорчих эрхгүй болно. Мөн тэнгэрийн орны хүн нь сүнсний орон руу зорчих эрхгүй байдаг.

Эх дэлхийд аж төрж байх хугацаандаа өөрийн сүнсийг нээн олж түүнийг хэрхэн зөв залж чиглүүлсэнээс хамааран түүний очих газар шийдэгддэг. Хайр болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг голч болгон өөрийгөө умартан бусдын төлөө гэх сэтгэлээр амьдарсан хэн боловч илүү дээд тэнгэр өөд явах болно. Үүнд тухайн хүмүүний урьдах амьдралын нэр төр,хөрөнгө зоорь,тухайн нийгэмд эзлэж байсан байр суурь аль нь ч үл хамаарна.

Иймээс эх дэлхийд аж төрөх хугацаандаа хүмүүн нь дээд, доод ямарч зиндаанд тавигдсан байхаас үл хамааран гагцхүү бурханд талархан бусдад халуун дулаан сэтгэлээр хандаж, өөрийн сүнс болоод дотоод ертөнцөө зөв залан удирдаж амьдарваас тэнгэрийн оронд залрах учиртай.

Угийн бурхантай хамгийн дээд буюу нэгдүгээр тэнгэрийн оронд очсон тэнгэрийн хүн болоод сүнсний орны хүний аль нь ч уулзаж чадахгүй. Угийн бурхнаас цацрах гэгээ нь тэнгэрийн оронд нар болон харагдаж гийгүүлэх ба Сүнсний оронд сар болон харагдаж мөнхөд гэрэлтүүлдэг юм. Сүнсний орныг гэрэлтүүлэгч сар нь бидний ертөнцөд шөнө харагдах сартай адилгүй өглөө мандах наран адил хурц гэрэлтэй бөлгөө. Угийн бурхнаас цацрах гэрэл нь туйлын хурц бөгөөд тэнгэрийн орны хүн ба сүнсний орны хүнээс бусдад нь үл харагдана.

Энэ дэлхий дээр амьдарч байх хугацаандаа хангалттай бясалгал үйлдэж чадаагүй хүмүүний сүнс завсрын ертөнцөөс энэ ертөнц рүү эргэн хэдэн ч удаа төрөх боломжтой. Хүмүүний сүнс нь энэхүү завсрын ертөнцөд бидний цаг тооллын нэгжээр авч үзвэл нийт 30-с илүү жил орших боломжгүй. Иймд энэ дэлхийд эргэн төрөх шаардлагагүй сүнснүүд нь завсрын ертөнцөд хэсэг хугацааны турш бясалгал үйлдэж байгаад дараа нь тэнгэрийн орон өөд залардаг.

Тамын ертөнцөд унасан сүнс нь үүрд тэндээ үлдэнэ гэж байхгүй. Өөрийн хийсэн нүгэлдээ таарсан шийтгэлийг зохих хугацааны турш хүртээд, дараа нь энэ ертөнцөд эргэн төрөх боломжтой.Үүнээс харахад тамын орон нь зовлонд унасан сүнснүүдийг ариутган зовлонгоос ангижруулах үйл эрхлэх нэгэн төрлийн ариусгалын газар ч гэж ойлгох боломжтой юм.

Мэдээж дээшлэнэ.Тэнгэрийн орны хүмүүн нь бүгд л өөрсдийн сүнсийг илүү өндөрт гаргахын төлөө хичээнгүйлэн ажилладаг билээ. Мэдээж өөрийн амжилтаа устган доош унахыг хүсэх сүнс нэг ч байхгүй нь ойлгомжтой. Тэнгэрийн оронд сүнснүүдийг хорлох ад зэтгэр гэж байхгүй тул айхтар том алдаа л хийгээгүй тохиолдолд зиндаа доошлоно гэж байдаггүй.

Угын зарчмын үүднээс авч үзвэл эргэн энэ дэлхийд төрөх боломжгүй. Гэвч зарим тохиолдолд, тухайлбал бурхнаас тусгай үүрэг даалгавар хүлээн авсан тэнгэрийн орны хүн, эсвэл тэнгэрийн элч л энэ ертөнцөд эргэн төрөх тохиолдол байдаг.

Энэ ертөнцөд аж төрж байх хугацаандаа чин сэтгэлээсээ бурханд сүсэглэн биширч үйлдсэн бясалгалын нэг өдөр нь Сүнсний ертөнцийн зуун жилтэй тэнцдэг гэж үздэг тул энэ ертөнцөд амьдарч байх хугацаандаа их буян үйлдвээс илүү хурдан дээд тэнгэр өөд өгсөх боломжтой юм. Иймээс хүмүүн нь хүн төрлийг олж энэ ертөнц дээр амьдрах хугацаандаа бурханд сүслэн чин сэтгэлээсээ хандах нь дээд тэнгэрт залрах хамгийн дөт зам бөлгөө. Иймээс энэ ертөнцийг Тэнгэрийн хүмүүнийг бэлтгэх газар хэмээн нэрлэдэг ба бясалгал үйлдэх ертөнц ч гэж бас хэлдэг.

Мөн дээр дурьдсанчлан Тэнгэрийн орон ба Сүнсний оронд өөрөөсөө дээд болоод доод шатны сүнснүүд харьцах боломжгүй байдаг бол энэ ертөнц дээр хүмүүн болж төрөхдөө махбодьтой төрдөг учир сүнс нь үл харагдаж, аль ч шатны сүнсүүдтэй хамт байж болох ба тэнгэрийн орноос, завсрын орноос мөн тамын орноос эргэн төрж ирсэн сүнснүүдтэй нэг орон зайд оршин, хоорондоо харьцах боломжтой байдаг. Иймийн тул энэ ертөнц дээр хүмүүн болон төрж аж төрөх хугацаа нь дээд тэнгэрийн оронд ч уулзалдах боломжгүй дээд тэнгэрээс язгууртай өндөр түвшний болоод бүр доод буюу Тамын орноос ирсэн сүнсүүдтэй харилцаж, улмаар тэднээс сурч боловсрох үүд хаалга нээлттэй байдаг нь энэ ертөнцийн хамгийн гайхамшигтай бас олзуурхууштай үзүүлэлт болно.

Энэ утгаараа энэ ертөнц дээр хүмүүн болж төрөх нь дээд тэнгэрийн орон өөд өгсөх хамгийн дөт бөгөөд баярлууштай тохиол мөн.

Үндсэн зарчмын хувьд шашин шүтлэггүй амьдарч байгаад үхсэн хүний сүнс нь Завсрын ертөнцөөс дээш явах боломжгүй юм. Бурханд итгэж, бурханд сүсэглэж цааш явах нь Дээд тэнгэрийн ертөнц учраас огт шүтлэггүй хүмүүний сүнс очдог Тэнгэрийн орон, мөн Сүнсний орон гэж байдаггүй.

Гэвч огт шашин шүтлэггүй мөртлөө байгалийн жамаар бурхны сургаалд нийцсэн ухамсарт амьдралаар нэг насыг дуусгасан хүн ч байх тул тэдгээрийн сүнс Завсрын ертөнцөд байх хугацаандаа бурхны сургаалын мөн чанарыг ухамсарлан ойлгож суралцан, улмаар бясалгал үйлдсэний ачаар Дээд тэнгэрийн оронд дэвшин залрах үүд хаалга нээгддэг.

Мэдээж тэнгэрийн орон өөд явах боломжгүй тул угын зарчмын хувьд Завсрын ертөнц болоод Тамын ертөнцөд амьдрах болно.

Бурхнаас заяасан алтан амь болоод энэ ертөнцөд гүйцэтгэх эрхэм үүргээ умартан өөрийн гараар эдгээрийг сүйтгэн, энэ ертөнцөд амьдрах хугацаандаа үйлдэх бясалгалаа жам ёсоор дуусгалгүй Сүнсний ертөнц тийш зүглэх тул мэдээж Тэнгэрийн оронд очих болмжгүй. Амиа егүүтгэх үйлдэл нь нүглүүдийн дотроос хамгийн муу ноцтой нүгэл гэж үздэг.

Гэсэн хэдий ч өөрийн төлөө бус улсын төлөө, цаашлаад хүн төрөлхтний сайн сайхны төлөө амь насаа золиосолсон тохиолдолд бурхан түүнийг авардаг юм.

Тэнгэрийн зарлигт харшлах үйл ажиллагаа явуулсан шашины байгууллага болоод тэдгээрийн бишрэн шүтэгчдийн хувьд асуудал өөр байх ба, хэрэв тийм биш бол бүгд тус тусын Тэнгэрийн оронд очдог. Жишээлбэл христийн шашинд христийн шашины тэнгэрийн орон гэж байх бөгөөд бишрэн шүтэгчид нь тэнд очих жишээтэй. Буддын шашныхан буддын тэнгэрийн оронд, мусулман шашины бишрэн шүтэгчид мусулманы тэнгэрийн оронд, Оомото шашины бишрэн шүтэгчид Оомотогийн тэнгэрийн оронд тус тус очно.

Тэнгэрийн оронд эхнэр нөхөр хоёр нэг хүн хэмээн тоологдон аж төрөх бөлгөө. Тэнгэрийн орны гэр бүлээс төрсөн хүү сүнс нь Тэнгэрийн орноос доош бууж энэ ертөнцөд өөрийн эцэг эхтэй ямар нэгэн хэлбэрээр ивээл холбоо бүхий гэр бүлд хүүхэд нь болон төрдөг.Тэрээр энэ ертөнц дэхь эхийнхээ хэвлийд шилжсэний дараагаас махбодьтой болж эхлэх ба улмаар энэ хорвоод хүн болон мэндэлдэг.Түүний бие махбодь оюун ухаан өсөн торнихын зэрэгцээ түүний сүнс ч бас өсөн хөгжиж байдаг.Тэнгэрийн оронд амьдрах хэсгүүдэд харьяалагдах бүх гишүүд нэг гэр бүл мэт нэгэн сэтгэл, нэгэн оюунаар нэгдсэн байдаг.

Тийм байж огт болохгүй. Дахин сануулж дурьдахад Энэ ертөнц нь Тэнгэрийн орны хүнийг сурган гэгээрүүлж бэлдэх зайлшгүй оршин тогтнох шаардлага бүхий ертөнц юм.Сүнсний ертөнцөд шинээр мэндэлсэн сүнс нь заавал нэг удаа Энэ ертөнцөд хүн төрлийг олж төрөх ба энэ хугацаандаа бурханий сургаалын дагуу бясалгал үйлдэхгүй бол Тэнгэрийн орны хүмүүн болж дээд тэнгэртээ эргэн төрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нүгэлийг тэвчих чадварыг эзэмшээгүй сүнс нь дээд тэнгэрийн оронд төрөх боломжгүй гэсэн үг юм. Энэ ертөнц дээр өнгөрөөх ухамсарт амьдралынхаа туршид нүгэлийг тэвчиж, буяныг сахиж чадсан хүмүүний сүнс л зөвхөн дээд тэнгэр өөд өгсөх ба Тэнгэрийн орны хүмүүн болдог.

Тэнгэрийн орон нь, тэнгэрийн хүмүүн олшрох тусам илүү утга төгөлдөр, улам бүр үзэсгэлэнтэй болсоор байдаг.Тэнгэрийн орон улам бүр төгөлдөржихийн хэрээр их бурхад баярлан баясах ба, хэрэв Энэ ертөнц гэж байхгүй бол Тэнгэрийн хүн болохын өмнөх сурч гэгээрэх ертөнц үгүй болж, ингэснээр тэнгэрийн орны хүний тоо өсөн нэмэгдэх боломжгүй болох юм.

Нас барсны дараа Завсрын ертөнцөд байх хугацаандаа өөрийн гэр бүлийн талийгаач нартайгаа нэг удаа заавал уулзалдах ба бас шинээр нэг найзтай болно.Түүний дараа тухайн хүний амьд сэрүүн ахуйдаа үйлдсэн нүгэл буянаас шалтгаалан харилцан адилгүй өөр өөр ертөнц тийш зүглэнэ. Үндсэн зарчмын хувьд үүнээс хойш тэд дахин уулзалдах боломжгүй гэж үздэг.

Эцэг өвөг сүнс болоод энэ ертөнцөд төрсөн үр ач сүнснүүд хоорондоо үл хагацах нарийн нягт холбоост оршино. Ургаа модоор төлөөлүүлж хэлбэл эцэг өвөг сүнснүүд нь түүний үндэс бөгөөд дараагийн үе үеийн ач гуч нар нь түүний салаа мөчир болоод навч цэцэг нь болно. Энэ ертөнцөд хүмүүний биеийг олж аж төрөх үр ач сүнснүүд нь эцэг өвгөдийнхөө сүслэн хүсэх бурханы амьдралаар замнан, өвөг дээдсийнхээ сүнсийг тахин баясгах үйлийг чин сэтгэлээсээ үйлдвээс Сүнсний оронд байх эцэг эх сүнснүүд тэднээс агуу их эрч хүчийг авч, илүү өндөр түвшиний ертөнцөд аж төрөх үүд хаалга нээгдэнэ.

Гэнэтийн ослын улмаас нас барсан зарим хүний сүнс өөрийнхөө үхсэнийг үл анзаарах тул Сүнсний ертөнц тийш явалгүй,Энэ ертөнцтөй ойролцоо боловч хагас хоосон ба хагас бодит чанарын завсрын ертөнцөд эргэлдэн оршдог. Түүнчлэн энэ ертөнцөд сэтгэл санааны хувьд хүчтэй хоргодох учир шалтгаантай хүмүүн таалал төгссөний дараа түүний сүнс нь дээрхтэй ижил төстөй ертөнцөд оршдог гэж үздэг. Иймээс эдгээр сүнснүүд бусдийг өөрийн найз нөхөр болгохыг хүсэж осол эндлийн учир шалтгааныг үүсгэх тохиолдол байдаг.

Энэ мэт муу зүйл шүглэсэн газарт Сүнс тайтгаруулах ёслолыг дэг жаягын дагуу үйлдэж, тэдгээрийг дараагийн явах ёстой газарт нь замчлахыг бурханаас гуйж залбирах нь хамгийн чухал байдаг.

Угын зарчмын үүднээс авч үзвэл энэ ертөнцөд хүмүүн болж төрөхдөө эр махбодод эм сүнс, эм махбодод эр сүнс оршин төрөх тохиолдол байх боловч, таалал төгссөний дараах Сүнсний ертөнцөд буцахдаа угын буюу эр нь эрээрээ, эм нь эмээрээ хүйсээ олж харьдаг.

Сүнс шинээр мэндлэн бий болдог гэдгээс харахад Төрж үүсэх ухагдахуун байна. Тэнгэрийн оронд эмэгтэй хүн үүрдийн 20-н настайгаараа, эрэгтэй хүн үүрдийн 30-н настайгаар аж төрөх ба хөгшрөлт гэдэг ухагдахуун огт байхгүй. Өвчин гэдэг ойлголт нь Сүнсний ертөнц дэхь өвчин болоод Энэ ертөнц дэхь өвчин гэх ухагдахууны хооронд том ялгаа байгаа. Иймээс илаарших нь хурдан бөгөөд үхэл гэдэг ойлголтгүйгээр үүрд амьдардаг.