Бод Бод, Ярь Ярь, Хий Хий - ХУРАМ БҮР УРАГШАА ДАВШ
Хүмүүс бие биеэ хайрлаж, жаргал зовлонгоо хуваалцан, ач хариулцаж байгааг л жинхэнэ жаргал гэдэг юм байна.
Эр эм ямар ч хүн үнэхээр итгэж болох нэг хүнийг л хайж байдаг амьтан.
Тэр нь олдохгүй бол тэр хүн хөөрхийлэлтэй. Нэг хүн хэлэхдээ, өөрийнхөө хайрлаж явдаг юм уу хайрлаж явах юмсан гэж боддог хүнийхээ төлөө ажиллаж амьдарч явахаас илүү урамтай сайхан юм байдаггүй юм гэсэн. Өөр нэг хүн , "Амжилтанд маань баярлах хүнгүй, миний өөрийн баярлуулахсан гэж бодож явдаг хүнгүй шиг адгийн муухай юм алга. Ийм зэвхий муухай амьдралын мөр хөөж яваа намайг өрөвдөөч дээ" гэж учирлаж билээ. Би эдний жаргал зовлонг үнэн сэтгэлээсээ хуваалцана ...
Дэгүчи Хидэмару " Амьдралын Баясгаланг Бясалгахуй "
Эсперанто хэлнээс дуун хөрвүүлсэн Ч.Догсүрэн
![]()
Айкидо бол хайрын мөн чанарын зам
Айкидо нь дэлхийд өргөн хүрээгээр тархаж олон нийтэд түгэж байгаа билээ. Гэвч эл урлагийн үүсгэн байгуулагч Үвэшиба Морихэй нь Оомото-ийн их багш Дэгүчи Онисабүро-ийн итгэлт шавь байсныг төдийлэн мэдэхгүй. Айкидогийн мандан бадралын гол хэсэг нь Камэока-Аяабэ дахь Оомото-оос үүсэлтэй.
Айкидо гэдэг нь чухам юу вэ?
。。。。。Айкидо нь тулалдах урлагийн нэг юм. Энэ нь гүн гүнзгий оюун ухааны сургаал номлолыг шингээсэн, Японы үндэсний нийт тулалдах урлагийн нийлэмж билээ. Япон хэлний / БҮДОҮ / гэдэг нь, / тулалдах урлаг / хэмээн хөрвүүлэгддэг. Гэвч эл хөрвүүлэг буруу ойлголтыг төрүүлдэг. БҮДОҮ гэдэг нь мах бодийн урлаг бөгөөд тулалдах гэсэн үгтэй холбогдох хэдий ч гарцаагүй тулаан гэсэн утгийг хамрахгүй юм.
Айкидо-г “Бие хамгаалах” /энэ нь Айкидо-ийн үндсэн зорилго биш ч/ гэж магадгүй хөрвүүлэн буулгах боломжтой юм. Гэхдээ, Айкидо бол тулаан биш. Тулааны урлаг нь урлагийг агуулж байгаа ч, тэр нь жишээлбэл: Хятадын үндэсний нудраган зодоон /Тайжикүан/-ы адил бие хамгаалахын тухай сургаж бүй үйл биш юм.
Айкидо нь Жүдо, Каратэ зэргээс ч ялгаатай. Эдгээр нь тэмцэлдэх спорт юм. Ямарваа “тулаан, тэмцэл” нь ялах ялагдахын үр дүнг дагуулж байдаг. Гэхдээ, Айкидо-д тулаан, тэмцэл, ялах, ялагдах ойлголт байхгүй. Хоёр харилцагч Айкидо-ийн сургуулилт хийх үед, харилцан тэмцэлдэх бус тухайн урлагийг улам сайн суралцахын төлөө харилцан дэм болж буй хэрэг. Айкидо-ийн зорилго бол ертөнц хоорондын эв найрамдал билээ.
Гагц, хонжих сэтгэлээр сургаал номлолыг дагах нь сайн зүйл биш. Олз ашгийг хичээж сургаал дагагсад цөөнгүй тул чингэж асуух хүн бас цөөдөхгүй. “Ашиг” гэж чухам юуг ойлгох вэ гэдгийг хэн нэг хүн сургаалд итгэл сэтгэлээ өгч, бурхан тэнгэрийн ивгээлийг бодитой мэдэрч ойлгохоос нааш бусдад тайлбарлаж хэлэхэд хэцүү эд ээ. Гэвч, ашиг тусын талаар хэдэн жишээг дурдсу.
Энэ насанд зөв зам мөртэй байхаар үл барам хойд насандаа “Тэнгэрийн орон”-д бурхад, сахиусан тэнгэр, диваажингийн орны хүмүүсийн амьдардаг үзэсгэлэн төгөлдөр цогцолсон, халуун дулаан эл гэрэлт ертөнцөд алив сайн бүхэн дэлгэрэн цэцэглэмүй “Тэнгэрийн орны хүмүүн” болон заларч буянт үйлээ үргэлжлүүлэх буюу.
Бурханд шүтэж залбирсны ач тус энэ мэт цаглашгүй тул хүн бүр дор бүрнээ хичээнгүйлэн, сургаалын эрхэмлэн, зөв амьдралаар аж төрөхийг хичээтгүгэй.
“АЗМОН”Төв, 601тоот Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-50 Улаанбаатар-211238 Ш/Х-48/12, Монгол Улс Утас/Факс: (976)-7011-4010 И-мэйл: info@oomoto.mn Цахим хуудас:oomoto.mn